Би Монголд төрсөн Монгол хүү : Миний нас

Миний нас

Он цагийн уртад хорож цөөрөх нас минь 

Омголон залуу нас минь сум шиг хурдалнам 

Өглөөний маргааших өдрүүд урсаж өнгөрхөд

Өнгөт ертөнц бүхэлдээ миний насыг тоолном

Жил жилээр биш цагаар цөөрөх нас минь

Жингийн цуваа шиг өдрүүд цуван одох хугацаа

Дардан биш бартаат амьдралын зам минь

Дандаа биш хоромхон зусрах миний нас

Хийж бүтээхийн төлөө урсаж өнгрөх нас

Хичээл зүтгэлийн өмнөөс хорож өгдөггүй хугацаа

Лааны урсах тос адил дундарсаар хордог нас

Лай үйл зовлон жаргалд умбаж яваа нас минь

Саарал самбарын хажуугаас хорож цөөрсөн хугацаа

Санамсаргүйгээр өнгөрөөсөн хайрын дуулиант нас

Хүний энэхэн хорвоод хөвөж яваа нас минь

Хүмүүн заяат орчилонд хүслээр болдоггүй нас

Аяа миний мөнхийн бус нас минь чи

Алдар гавьяаг төрүүлэх миний нэг нас

Хором хоромоор боловч хумсалж болохгүй нас

Хоосон хий мөрөөдөлөө хийж бүтээх миний идэр нас 


start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


created by :☜☯☞ МоНиФэ ☜卍☞
ТУСЛАМЖ БЛОГ