Би Монголд төрсөн Монгол хүү : Миний Монголын газар шороо

Миний Монголын газар шороо

Миний Монголын газар шороо

Барууны орнууд шиг хүнээ багтааж ядаагүй 

Буурал дэлхийн түүхийг хөрсөндөө багтааж ядсан

Миний Монголын газар шороо

Африкийн орнууд шиг иргэнээ усаар цангаахгүй

Аль ч газар очисон булаг шанд гол горхи ундарсан 

Миний Монголын газар шороо

Арабын орнууд шиг ард түмнээ терроризмоор сүрдүүлэхгүй

Аврах энрэхийн сэтгэл нь олон түмэнд нь шингэсэн 

Миний Монголын газар шороо

Далай орнууд шиг газраа усаар бүрхүүлэхгүй

Дархан хилиийн шугам нь эх газрын элгэнд оршидог юм чинь

Миний Монголын газар шороо

Урд хятад шиг улсаа социолизмоор идүүлээгүй

Ухаант ард түмэн нь төрөө өөрөө удирддаг

Миний Монголын газар шороо

Хойд Орос шиг намаг мөсөнд хучигдаагүй

Хосгүй шимт хөрс нь хүн амьтнаа тэтгэсэн

Миний Монголын газар шороо

Алсын Америк шиг хөрс шороогоо сэндийчлүүлээгүй 

Алагхан энэхэн дэлхийд ховорхон олдох баян бүрд

Миний Монголын газар шороо

Хаана ч байхгүй хосгүй диваажин

Хаашдаа амьдрах гэр минь

Хүний хорвоогоос хагацхад минь

Хэвлийдээ тэврэх эжий минь юм

Буугаад мордох амьдралд

Бурханаас ч харамлам эрдэнэ

Эрлэгт очсон хойноо ч

Эргэж хоргодох нутаг минь юмаа гэж 

2010 оны 3-р сарын 13 нд бичив


start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


created by :☜☯☞ МоНиФэ ☜卍☞
ТУСЛАМЖ БЛОГ