Би Монголд төрсөн Монгол хүү : Намар

Намар

Алтан нар илчээ бууруулж 

Алаг дэнж шарлан гундан 

Үе үе салхи сэвэлзэж

Үүлс бараантан тэнгэр гуниглна

Буухиалан нисэх шувуудын ганганаанд 

Борхон зүрх минь түг түг цохилон

Эргэх цаг өнгөрөхгүй юм шиг санагдаж 

Энд тэнд сэтгэл үл тогтоно

Хөрс шороонд мөнгөн хяруу гялалзхад

Хээр хонсон морь бөг бөг чичрэн

Уулс нурууд цагаан бүрхээ өмсхөд

Урин цагийг би хүсэн мөрөөднөм

                      2009 оны 10-р Сарын 27 нд

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


created by :☜☯☞ МоНиФэ ☜卍☞
ТУСЛАМЖ БЛОГ