Би Монголд төрсөн Монгол хүү : Би

Би

Улсын маань түүх намайг бардам болгосон

Ухаант ардын маань сэтгэл намайг гэнэн болгосон

Уйлаад угтах эжий маань намайг эрх болгосон

Униартан цэнхэртэх  уулс маань намайг нутаг амьтай болгосон

Би: Монголынхоо түүхээр бардамнах онгирио

      Мэргэн ардынхаа сэтгэл шигээ гэнэн

      Нуруун намхан эжийдээ үнсүүлэх эрх

      Нутгаа ссанаад сэтгэл минь гэгэлзэх туяхан хүн

Дурсамж маань намайг ухаалаг болгосон

Дурлал маань намайг үнэн ч болгосон

Найзууд маань намайг нөхөрсөг болгосон

Нартад Амьдрал маань намайг уян болгосон

Би: Өнгөрсөнийг эрэгцүүлж өөрийгөө засах ухаалаг

      Өрөөлийг хайрлавч хэзээ ч хуурахгүй үнэн ч 

      Андаа хүндлэж алдааг нь зөвлөх нөхөрсөг

      Амьдралаа дурсаж бусдад туслах өрөвч хүн

Шүлэг тэрлэх зүтгэл маань намайг оюунлаг болгосон 

Шүтэн дээдлэх аав маань намайг шудрага болгосон

Түүхээ хуучилсан өвөө маань намайг сониуч болгосон

Тунирхуу боловч цайлган эмээ маань намайг элэгсэг болгосон

Би: Онгодоо хөглөхөд орчилонг тэрлэх оюунлаг

      Олзонд шунаж бусдыг хуурахгүй шудрага

      Өвгөдийнхөө түүхийг үргэлж сонсдог сониуч

      Өөрийнхөө хамаатанаас гадна нутгийн ардаа гэх элэгсэг хүн

Өнөөгийн энэ нийгэм намайг худалч болгох гээд

Өнөөдрийг аргацаагч залхуурал намайг тэнэг болгох гээд

Улсаа удирдсан төр нь ардаа аймхаа болгох гээд 

Угаасаа энэ ирээдүй чинь намайг өөрчилөх гээд

Юу л болоод байна та минь ээ

Яавал ирээдүй өнгөрсөн шигээ намайг засах юм бол

Янз бүрийн бодол намайг төөрөгдүүлж гүйцлээ

Яая даа байз өнгөрсөнд очих юмсан гэж



start=-35 , cViewSize=50 , cPageCount=1

15 сэтгэгдэл:

null
Юунд ч Санаа Бүү Зов Амьдрал бол Шоу

Гоё бичжээ надад их таалагдлаа ялангуяа нуруу нь намхан ч ээждээ үнсүүлэх эрх гэдэг хэсэг хэхэ амжилт хүсье nice nice

ТООРОМТ (зочин)

Би яруу найраг шүлэг энэ тэрийг бичдэггүй . тэхдээ би бол сайн уншигч. Чиний энэ шүлэг таалагдлаа. маш гоё бичсэн байна. үргэлжлүүлээд бичээд байгаарай. Блог дээрээ байнга юм нэмж бай. хүсвэл чи шүлгүүдээ миний блог дээр тавиулж болно шүү. АМжилт хүсье.

ZAYAAAA (зочин)

FUNTSAGAA CHI AWYASTAI SHVVV AMJILT GOY BLSON BN

kkkkkkk (зочин)

puntsgaa chi zvtgeltei shv. ug n awyastai bsan bol hol yawah b.siimaakkkk

ife (зочин)

saihan shulguud bna aa. ulam ihiig buteegeerei

Тооромт (зочин)

эргүүтүүлж энэ үгэээ арай өөр үгээр солихийг бодоорой

uugaa (зочин)

shuleg bichihed zutgel bish awiyas bas ongod nuluuldug baih. zarim hun uuriiguu duwiilguh gej eswel huniig dooshoo hiihiin tuluu baidag ni haramsaltai.

kkkkk..d (зочин)

chi uuruu zutgel gargaad shuleg bichih geed uzeech. harah yumsan

jijgee (зочин)

Chinii shulguud tsaanaa ih huurhun gegeeleg yum aa. Dandaa orj irj bna aa!

guest (зочин)

chi shuu puntsgaa demii yumnuudiin ugiig bitgii too chi uhaalag, oyunlag, awiyastai huuhed amjilt ahiin duu. demii teneg ch ted nar chmg hurtsalagch uhaantanuud

guest (зочин)

nmg hurtel shulegluuleh geed bhiima chi

mk (зочин)

vnen goe bolje nza

mk (зочин)

vnen goe bolje nza

jamaa (зочин)

jamaa bna nadad blog xiixiig zaaj ogooch texu

Pultsuu (зочин)

Unen dajgui shuleg bnaa . Puntsgaa duudee uran buteeliin unduruus undur amjilt husiy. Tsaashid olon goy shuleg bicheerei

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


created by :☜☯☞ МоНиФэ ☜卍☞
ТУСЛАМЖ БЛОГ