Тэртээ боловч зүрхэнд ойрхон нутаг минь
Тэнгэрлэг ардынхаа сэтгэлийг даллах тэс мөрөн
Тагнын уулсаар түшиг хийсэн тал минь
Таван гол нь эмжин урсах тэс бахархал минь
Долоон харын удамт хөвгүүдийн өсөж бойжсон газар
Дөлгөөн Увс нуурын давалгаа илбэсэн шороо
Шандаст хурдан хүлгүүдийн туурайн тамгатай хөдөө минь
Шаргалтан алтрах Бөөрөг дэлийн элс тайтгарал минь
Нутаг маань миний омогшил бас бардамнал
Нуур маань миний тайвширал бас дуулал
Хөдөө тал маань миний дурсамж бас дурьдатгал
Хөндийд нь орших Нарийн онгод бадраах диваажин минь
Би энэ л нутагт төрсөн хөвгүүн нь
Бийр цаас нийлүүлж нутгаа магтах шүлэгч нь
Бал маань дуусхад сэтгэлдээ тэрлэх найрагч нь
Бахархалт энэ нутгаа үргэлж мөнхөд дуулнам би
9 сэтгэгдэл:
tsaash n bicheed bgaarai ci shuu nz n urgelj demjij bnaa
таалагдлааа. амжилт хүсье чиний блогоор байнга зочилж байнаа. чи шүлгүүдээ өөрөө бичдэг юм ууу
тиймээ өөрөө бичдэг
tovch todorhoi mash goy bichsen bn amjilt husey ahiin duu
Taalagdlaa
Taalagdlaa
үнэхээр гоё байна шүү!
taalagdsan gedeg n jigtexen
goe boljee abjilt hvsey