Би Монголд төрсөн Монгол хүү : монгол шуурга

монгол шуурга

Талын морьтон баатрын эсгий бор гэрт

Танхил цагаахан нуган үр уйлсаар төрөхөд

Баатар төрлөө гэж орчлон ертөнц баярласан юм

Бархирах тэр дуу нь ялалтын уухай байсан юмаа

Тийчлэн уйлах тэр дуу нь орчлонгоор нэг тарж

Тив дэлхий бүхэлдээ түүний өмнө бөхөлзсөн юм

Алгын чинээ үр шагайн чинээ нөж атгаж мэндлэхэд

Алтан улсын аюулт салхи тогтож

Алс өрнийн орнуудад Монгол шуурга мэдрэгдсэн юм

Үүрд биш зуурдын зовлонг туулж

Үнэн зоригт Монгол эр дорнын талд бойжсон юм

Идэр залуу Монгол баатрын сэтгэл

Эх дэлхийг донсолгох шуурга босгохоор шийдсэн юм

Хавирган сар шиг махир илдээ эргүүлж

Хан буурал хорвоогын хуучин түүхийг сэндийчлэж

Энэтхэгийн их далайн хязгаарт хүрч

Эндээс цааш газар үгүй гэж

Өрнийг чиглүүлж өдөт сумаа тавьсан юм

Алтан оройтой Арабын сүмийг газартай нь тэгшлэж

Аллах аа дуудсан Шахыг нь авралдаа багтааж явсан юм

Дон, Ижил, Дунай мөрнийг цалгиулж

Дорнын их шуурга Европын зүрхийг чичрүүлсэн юм

Далайн цаантайх арлын Япон уруу

Давалгай сөрөн Монгол шуурга шуурсан юм

Зуун зуунаар энэ шуурга шуурсаар

Зургаан зууныг ардаа хол орхисон юм

Үүрд биш ч энэ шуурга шуурсанаар

Үндэстэн ястаныг нэгэн дор цуглуулсан юм

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
ulaanhuu (зочин)

nzaa amjilt husii goe shuleg bnaa .

dnz (зочин)

amjilt andaa uur olon shuleg bicheeree

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


created by :☜☯☞ МоНиФэ ☜卍☞
ТУСЛАМЖ БЛОГ