Би Монголд төрсөн Монгол хүү : Нам гүм

Нам гүм

Дөлгөөхөн мяралзах нуурын мандал нам гүм

Дүнхийн харагдах уулсын оргил нам гүм

Алтран шаргалтах говийн элс нам гүм

Алаг энэ дэлхийн зураглал бүхэн нам гүм

Шөнийн тэнгэрт гялалзах оддын доор Дэлхий нам гүм

Шинийн тавны махир саран огторгуйн уудамд нам гүм

Шилжин нүүх үүлсийн хэсэг болгон нам гүм

Ширтэхэд нүдэнд харагдахгүй огторгуйн хязгаар нам гүм

Омголон морьд нь үүрссэн малчины хот Шөнө нам гүм

Одод шөнжин чуулсан Дорнын тал Монголын нам гүм

Мохошгүй зоригт Монгол эрчүүдийн сэтгэл одоохондоо нам гүм

Монгол нэрээр дэлхийд цуутай эх орон маань нам нүм

Онгодтой минь уялдсан бодол нам гүм

Орчлонг туулах зүтгэлтэй минь сүлэрсэн сэтгэл нам гүм

Шүлгийн мөрүүд утас шиг хөвөрөх оюун ухаан нам гүм

Шүлсээ залгилан аниргүйг хүсэх би нам гүм
start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
dnz (зочин)

DAJGUIE

mendee (зочин)

goe bna hugshu

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


created by :☜☯☞ МоНиФэ ☜卍☞
ТУСЛАМЖ БЛОГ