Би Монголд төрсөн Монгол хүү : Шөнө

Шөнө

Хөвсийн сүглийх үүлсийн цаанаас 

Хөмсгөн сар гийгүүлнэ 

Хөлгүй харанхуй огторгуйд

Хөөрөх жигүүртэн ч байхгүй ээ

Зай завсаргүй одод

Задгай сансарт түгсээр л

Гялалзан тодрох мичид бүхэн

Гялгар мөсөнд туяаран тусна

Наргүй харанхуй огторгуйд

Нам гүм байдал дүнхийнэ

Насан турш даа шөнийг

Нойрон дундаа өнгөрөөсөнийг бодход

Сайхан тохиосон юм бүхэн

Саар болж сэтгэлд шингэнэ

Сансар огторгуй уудам ч

Хүний сэтгэлд багтана

Саргүй шөнө харин аймаар

Түнэр харанхуйн дунд оршино

Сартай шөнийн үргэлжлэл

Санамсаргүйгээр өнгөрөн одход

Саргүй шөнө харин

Сар жилээр хүүгээ хүлээсэн

Ижийн сэтгэл шиг

Уйтгар хугацаа хоёр хосолно

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


created by :☜☯☞ МоНиФэ ☜卍☞
ТУСЛАМЖ БЛОГ