Би Монголд төрсөн Монгол хүү : Дэлхий миний найз

Дэлхий миний найз

Дэлхий намайг насалхад минь хамт нэг нас нэмдэг 

Дэлхий намайг ядархад минь шөнө болж бүүвэйлдэг 

Дэлхий намайг зовход минь хамт зовж хураар уйлдаг

Дэлхий намайг баярлахад минь баярлаж салхиар үнсдэг

Дэлхий намайг уйдхад минь тайтгаруулж цэцэгсээр аргаддаг

Дэлхий намайг төрхөд минь хүрэн чулуугаар хүйг минь дарсан

Дэлхий намайг үххэд минь хэвлийдээ тэвэрч өөртөөгөө нэгтэгнэ

Би Дэлхийтэй хүйн холбоотой

Бийрээр биш сэтгэлдээ тэрлэх шүлэгч нь

Наслахдаа хүртэл хамт насалсан найзууд маань ч юм шиг

Нартад ядархад минь бүүвэйлсэн эжий маань ч юм шиг

Энэ орчлонд зовход минь хамт зовдог аав маань ч юм шиг

Ээдрээт амьдралд баярлхад минь урам өгдөг өвөө маань ч юм шиг

Алаг энэ ертөнцөд уйдхад минь тайтгаруулдаг шүлэг маань ч юм шиг

Амьдралд минь хань болсон шүлэг чи Дэлхий маань ч юм шиг

Аяа би энэ Дэлхийд дэндүү хайртай

Агаар ус хоёрыг чинь хэргэлдэг болхоор тэр биш

Хатуу хөтүүтэй энэ орчлонд намайг тайтгаруулагч

Халуун сэтгэлийн найз минь болхоор тэр юм шүү Дэлхий

                              2010.04.30 нд


start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
Rok (зочин)

delhii bidnii nz mon yum bna lee

Buyanaa (зочин)

Ehniii heseg ni taalagdlaa,

ife (зочин)

bas l goy

smile (зочин)

dajgui yum bna hairaa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


created by :☜☯☞ МоНиФэ ☜卍☞
ТУСЛАМЖ БЛОГ