Би Монголд төрсөн Монгол хүү : брюс ли

брюс ли

Брюс 1940 оны луу жил Сан Францискогийн хятад хороололд мэндэлсэн. Ээж нь түүнд дом болгон Ли Юн Фан гэдэг охин хүүхдийн нэр өгсөн. Учир нь муу сүнс эрэгтэй хүүхдийг жаахан байхад нь аваад явдаг гэсэн мухар сүсэгтэй холбоотой ажээ.

Тэрээр жүжигчнийхээ карьерийг нэг настай байхдаа “Алтан хаалганы охин” гэдэг жүжигт тоглон эхэлсэн байна. Зүгээр л тэврүүлэн гардаг ч гэсэн жүжиг бол жүжиг, дүр бол дүр.

Түүнийг гурван настай байхад гэрийнхэн нь Хонг Конгруу нүүсэн байна. Тэнд очсон хойноо ч гэсэн тэрээр кино болон, жүжигт тоглосоор байлаа. Гэхдээ дандаа охин хүүхдийн дүрд. Сургуульд орохдоо тэрээр охины нэртэй гэдгээ мэдэн нэрээ Брюс болгон өөрчилсөн байна. Сургууль дээрээ зодуулсныхаа дараагаас Кунг Фугаар хичээллэж эхэлжээ. Удалгүй өөрийгөө маш их авъяастайгаа харуулсан боловч үргэлж л зодооны хэрэгт орооцолддог болсон тул гэрийнхэн нь түүнийг Америк руу буцаан явуулсан.

Ингээд тэр Сиэтлд очин философи үзэж эхэлсэн ба хажуугаар нь тулааны урлаг зааж байлаа. Хэдхэн жилийн дотор түүний шавь нарын тоо маш их болсон ба Чак Норрис, Стив МакКүйн, Карим Абдул Жаббар зэрэг одууд ч шавь нь болсон юм. Ли сургуулиа хаялаа. Гэхдээ гэргий Линдатайгаа уулзсаныхаа дараа тэр хоёр ердөө жилийн дараа гэрлэжээ.

Калифорнид нүүн ирж тулааны урлагийн сургууль нээв. Үүнд нь дургүйцсэн нутгийн тулааны мастерууд халз тулаанд дууджээ. Халз тулаанд ялсан боловч маш удаан үргэлжилсэн учир Ли шинээр арга барил зохиож эхэлсэн байна.

"Нутгийн индиан"-уудыг нүдсэнээр Калифорнид алдаршаад байсан ч улсын аваргад орсноор тэр жинхэнэ од боллоо. Финалд Дэн Инсантог зүгээр л уншив. Инсанто ч тэмцээний дараа түүний шавь болсон юм.

Лигийн энэ алдартай болж байгаан Холливудынхны анхаарлыг татаж эхлэв. Бэтмэний нэг анги болох "Грийн Хорнет"-эд Хорнетын жолооч Катогийн дүрд тоглох санал ирэв. Кино ч амжилттай болж ирэв. Үзэгчид Хорнетээс илүү Катог сонирходог болсон байлаа.

Түүний нэр алдар маш хурдтай өсч байсан яг тэр үед тэрээр нуруундаа маш хүнд бэртэл авав. Эмчлүүлж байх хугацаандаа өөрийн тулааны урлаг болох Жэт Кун Догоо боловсруулжээ. Жэт Кун До нь бусад маш олон тулааны урлагийн нийлмэл, холимог цогц зүйл байлаа. Мөн тулааны урлаг болон философийн талаар ном бичсэн.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
jaka (зочин)

одоо jetligiin талаар бичээчээ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


created by :☜☯☞ МоНиФэ ☜卍☞
ТУСЛАМЖ БЛОГ