Би Монголд төрсөн Монгол хүү : Монгол гэдэг чинь ....

Монгол гэдэг чинь ....

Арслан, Заантай нутаг үзье гээд 

Африкийн онгон талд төрөөгүй би 

Амьд хүнийг алтаар цутгадаг баян гээд

Арабын орнуудад би төрөөгүй

Өрөгрөгийн дагуу өргөн уудам нутагтай гээд

Өрнө, Дорныг холбосон Оросд би төрөөгүй 

Хүний хөдөлмөрийг үнэлдэг гээд

Хөгжингүй улс Америкт би төрөөгүй

Зүйл зүйлийг амьтан бас ургамалтай гээд

Зүлэг шиг ногоон Австралид би төрөөгүй

Гүйлгээ ухаан сайтай гээд

Гүйдэл дундаа яриатай Хятад хүн болж төрөөгүй би

Алаг дэлхийн өрцөнд намирах

Алтан соёмботой далбаан дор

Аавын хүүгийн удам залгах

Алаг үр нь болж Монгол нутагтаа төрсөн юм 

Монгол гэдэг чинь

Гүрбазарын тэрэлсэн зургаан үсэгтэй бурхан

Гүйдэл дундаа жороотой хүлэг морьдын үүрсээн

Мянган мянганыг дамансан дэлхийн түүхийн өлгий

Модунь шаньюйгийн байгуулсан Хүннү гүрэний удам юм

Монгол гэдэг чинь

Хүлэг морьдоо хөлгөлсөн хүдэр бор эрчүүд

Хүүгээ алсад үдсэн хүрэн улаан толгод

Дүүрэн саран шөнжин туулсан Дорнын их тал

Дүүлэн нисэх хос хун үдлэн буух нуур юм

Монгол гэдэг чинь

Хөвчин дэлхийг уяраасан уртын уянгалаг дуу

Хөвчит хоёр чавхдастай морьдын янцгаатай хуур

Заг тоорой ургасан Говийн гоц диваажин

Задгай талд ярайсан мяндсан бүслүүртэй гэрүүд юм

Мойл хар нүдэт эгэл бүсгүйчүүд Монгол 

Молор эрдэнэ Морин хуур минь Монгол

Мохошгүй зоригт хүдэр эрчүүд Монгол

Миний ардын Дэлхийд овоглосон нэр нь Монгол

Миний гэж дуулах болгондоо би омогшидог

Миний бие эх орон Монголоороо гоёдог

Халуун цусанд минь эс болгон Монгол гэж дуулнам

Харин би цагаан цаасан дээр эх орон минь гэж дуурснам

              2010.05.07 нд

start=-40 , cViewSize=50 , cPageCount=1

10 сэтгэгдэл:

null
намсай (зочин)

үнэхээр гоё болжээ өөр зөндөө гоё шүлэг бичээрээ амжилт

ТООРОМТ (зочин)

Үнэхээр гоё шүлэг байна . энэ шүлгийг чинь блог дээрээ тавьчлаа. Ийм гоё шүлгийг бусадтай хуваалцахгүй байж чадсангүй үнэхээр гоё шүлэг байна шүү болно биз дэээ.

Zaya (зочин)

Blogt chin zochilj shulguudiig chin unshlaa.sain bn

Tumenbayr (зочин)

hi yu bn da dajgui boljee

enigma (зочин)

shuleg bichdeg gej medsengui.boljee boljee. amjilt

eegii_1234 (зочин)

eegiigiin nz ohin bna goy shuleg bna bayr hurgey

amanjinka

Монгол омогшил оршихуй

Зочин

сайхан шүлэг байна. илүү сайхан бичээрэй ажилт

Энд дар (зочин)

блогдоо ийм шүлэгтэй чи Монгол!!!

undraa

юм бичээчээ залхуум пэээ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


created by :☜☯☞ МоНиФэ ☜卍☞
ТУСЛАМЖ БЛОГ