Би Монголд төрсөн Монгол хүү : Монгол бүсгүй

Монгол бүсгүй

Аагтай шаргал цайгаа

Ариун ханьдаа дээжилсэн

Аргал зомголоо хормойлсоор

Аяны хүмүүсийг дулаацуулсан

Алагхан бүүвэй үрсдээ

Ангир шар уургаа амлуулсан 

Аавын хүүгийн итгэлт хань

Аугаа Монгол бүсгүй

Бүрэнхий шөнөөр эртэлсэн

Бүүвэй шаргал эжий минь

Бүхийл хайрыг үрдээ өгсөн

Бүрх тэнгэрийн нар

Борхон алаг нүдэндээ

Бодлын учраа нуусан

Бүхийл амьтанын энрэгч

Бүүвэй Монгол бүсгүй

Гурваар дарсан гэзэг нь

Голын урсгал шиг намирсан

Гархин алаг нүдэнд нь 

Гуниг биш инээд хурсан 

Гуалиг цагаан гараараа

Газар дэлхийг үртэйгээ бүүвэйлдэг

Ган мэт хувирашгүй сэтгэлт

Гэргий Монгол бүсгүй

Дуулан дуулан суухад нь

Дууч шувууд жирэгсэн

Дурлалын зөөлөн харцанд нь

Дорнын эрчүүд уярсан

Дуулим хорвоогийн хэсэгхэн

Далай мэт дундрашгүй сэтгэлт

Дууч Монгол бүсгүй

Ингэн тэмээний буйлаанд

Ижий сэтгэл нь зөөлөрсөн

Ирмэг хар хөмсгөнд нь

Илхэн харц мэдрэгдсэн

Их талын шуурганаар

Ирэх үрээ тоссон

Иим л цайлган цагаахан сэтгэлт

Ижий Монгол бүсгүй

Мойл хар нүдэн

Молор эрдэнэ шиг гялалзсан

Мяндсан хар гэзэг нь

Мяралзсан мөрөн шиг долгилсон

Мөнгөн сүүний цацланд нь

Мөрөөдөлийн жигүүр өдлөсөн

Мөнхийн гэгээн итгэлт

Малч Монгол бүсгүй

Намблаг дөлгөөн аашинд нь

Нартын хүмүүн уярсан

Найрсаг эгэл зан нь 

Нутгийн арддаа шүтэгдсэн

Насан туршийн хайрандаа

Найдвар тавьж хүлээсэн 

Нарлаг Монгол орны

Найрсаг Монгол бүсгүй

Салаалан унжсан гэзэг нь 

Салхин жаварт намирсан

Саалийн үнэртэй дээлнээс нь

Сайхан сэтгэл жигүүрлэсэн

Сартай  шөнийн тэнгэр. шиг

Саруулхан уудам хүсэлтэй

Саран туулсан талын

Саальчин Монгол бүсгүй

Цэвэр цэмцгэр царианд нь

Цэцгэс гудайн атаархсан

Цээлхэн уяхан хоолойнд нь

Цээлийн загас цэнгэлдсэн

Цайлган цагаан сэтгэлд нь

Цасхан мөсхөн бүжсэн 

Цантай өргөн талын

Цайлган Монгол бүсгүй

Уяхан намуухан дуунд нь

Усны шувууд чуулсан

Учралын зөөлөн харцанд нь

Уулсын цэцгэс дэлгэрсэн

Уран цагаан гараас нь

Уянга хээ ундарсан

Уужуу тайван сэтгэлт

Уран Монгол бүсгүй

Танхил цагаанхан аалинд нь

Талын эрчүүд дуралсан

Танан цагаан шүдэнд нь 

Талын яргуй туяарсан

Тэгш гуалиг биенд нь

Тэнгэр огторгуй шингэсэн

Тэнүүн эжий сэтгэлт

Тэнгэрлэг Монгол бүсгүй

Ханат цагаан гэртээ

Халуун цайгаа самарсан

Хуур эгшиглэсэн өргөөндөө

Хултай айргаа аягалсан

Хурц хар хөмсгөн

Харцын дээдийг мэдрүүлсэн

Хатан зоригт эрчүүдийн

Хань Монгол бүсгүй

Чин сэтгэлдээ үрээ гэсээр

Чимээгүйхэн тэднийгээ энхрийл явдаг

Чихэр жимсээ хадгалсаар

Чихчийн чинээ хүүдээ өгдөг

Чухамдаа тэр эхийн сэтгэлд

Чулуу биш цэцгэс дэлгэрсэн

Чандага мэт цагаан сэтгэлтэй

Чимээгүй Монгол бүсгүй

Энгэр зөвтэй дээлээ

Эвлүүлж өөрөө оёсон

Энхрий бяцхан үрсээ

Элгэндээ тэвэрч хайралсан

Эрээнтэй бараантай орчлонгийн

Ээдрээт амьдралтай тулалдсан

Эртний домогт Мандуухайн удам

Эрэлхэг Монгол бүсгүй

  2008 оны 3-р Сарын 6-8 нд   9-р ангид байхдаа  бичив



start=-33 , cViewSize=50 , cPageCount=1

17 сэтгэгдэл:

null
ok (зочин)

goy shuleg bna

vcbgf (зочин)

gfg

uka (зочин)

goy shuleg bn amjilt

ТООРОМТ (зочин)

гоё шүлэг байна. пунцагаа ахын дүү үгийн алдаагаа засаж бай. ийм жоохон зүйл л шүлгийг чинь муухай болгож байна шүү. над рууу явуулж болно ш дээ. би жаахан алдааа засаж дөнгөн шүүү ккк...
ААн тэгээд тэсийн талаар нэг гоё шүлэг надад бичиж өгөөөч

Ч.Бат-Өлзий (зочин)

Гоё шүлэг байна. Ахын дүү үнэхээр гоё шүлэг бичдийм байна шүү. Илүү их гоё гоё шүлэг бичээрэй!

Enkhbaatar (зочин)

minii hogshin goy shuu ahiad goy goy goy goy shuleg bichne shuuuuuuuuuuuuuuu nohdiinhoo tuhai bicheerei okkokokokokokokoko

my name's Freeman_i'm freedom (зочин)

ene dahiad miniih ndruu bicheerei puukaa

amanjinka

сайхан өнгө аястай шүлгүүд тэрэлдэг юм байна аа амжилт хүсье өөрт тань

Buyanaa (зочин)

Ene shuleg ni harin neg l bishee.

go (зочин)

amjilt

Зочин

sayana_4219 mail bicheerei mnaihaan

жамаа (зочин)

Чи шүлэг бичдэг байсан юм уу

Зочин

goy shuleg bnaa tsaashdaa ulam goy goy shulegnuud bicheerei amjilt husie

жамаа (зочин)

энэ шүлэг нөгөө 11а охинд зориулсан шүлэгүү пунцагаа

жамаа (зочин)

Мөн биз дээ ай

egchees ni (зочин)

hairtai dvvdee amjilt dvvgee mash ix sanaj bna minii dvv oshoo goy goy shvleg terleerei

oko (зочин)

tereldeg gdg chin yu gj bgaan

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


created by :☜☯☞ МоНиФэ ☜卍☞
ТУСЛАМЖ БЛОГ