Би Монголд төрсөн Монгол хүү : Дөрвөн улирал

Дөрвөн улирал

Нуурандаа буух шувууд өдөр өдрөөр хорогдсоор 

Нутгийн хүрэн толгод буцах тэднийг үдэн 

Шаргал наран ертөнцийг хүйтнээр илбэж

Шаралсан навчис өвгөн улиаснаас зуурна

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,

Эрээн тал хасын өнгөөр гоёж 

Эцэс төгсгөлгүй сувдан далайг бүтээн

Эрин галавын уртыг милометрээр хороож

Эргэх цаг нэгэн өвгөнийг ардаа орхиж булшилна

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,

Зуу зуун жаран өнгөрчээ хорвоо минь

Зуун зууныг Дэлхий ээж насалжээ ертөнц минь

Зуу зуун зуныг өвөлтэй холбосон

Зуу зуун яргуй сая сая удаа дэлгэрчээ орчлон минь

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,

 Номин цэнхэр мэлмийн хар бараан зовхиноос

Нойтон нулимас дусал дуслаар асгарч

Оюу ногоон алган дээр морьд шиг бөмбөрхөд

Орчлонд бус сэтгэлд ухааны амттай айраг аягална

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,

                     2010.05.10 нд бичив

start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

null
Турьхан (зочин)

сүүлийн дөрвөн мөрт гоё юм

Заяа

Надад бол 3 бадаг нь гоё санагдлаа

jaka (зочин)

"counter strike " Надад эхний сүүлийн бадаг гоё юмаа

болор

эхний 4мөрт сүүлийн 4 мөрт нь гоё юм байна

mendee (зочин)

goe bolson bna

jundal (зочин)

bolor chi nadad taalagdaj bnaa yaj taniltshu

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


created by :☜☯☞ МоНиФэ ☜卍☞
ТУСЛАМЖ БЛОГ